Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БУЛГАН: "Мора Агропарк" төслийг Булган аймгийн зүүн хойд бүсэд хэрэгжүүлнэ

Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Сэлэнгэ сумын Засаг дарга Б.Ууганбаяр"Мора Жи Эй" ХХК-ийн үүсгэн байгуулагч, "Мора Агропарк" төслийн санаачлагч Ёкозүми Ёшиюкинар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт, Малын шимт ногоон тэжээлийн үрийг туршилтын талбайд тариалж нутагшуулах, цаашид шинэлэг бордоо хийж, хоёрнэр төрлийн ногоон тэжээлийн үрийн нийлүүлэлт хийлээ. Зөгийн аж ахуй, зөгийн балны үйлдвэр, зөгийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах, "Өвлийн хүлэмж" төсөл хэрэгжүүлэх чиглэлүүдийг тусгажээ.

Тус групп нь хөдөө аж ахуйн салбарт сэлгэн тариалалт хийх,амьтанургамлын гаралтай бордоо хэрэглэх, биологийн аргаар хортонтой тэмцэх,ёс зүйтэй, технологи, туршилтын үр дүнд суурилсан дэвшилтэт аргуудад түшиглэн органик тариалангийн аж ахуйг шинэчлэн хөгжүүлэх чиглэлээр ажилладаг аж.
"Мора Агропарк" төслийн хүрээнд үр үрсэлгээ тариалалтын “Үрийн чанараас-Үлэмж ургац”, өвлийн хүлэмжийн “Шинэ технологи-Шимт хүнс”, цэцэрлэгт хүрээлэнгийн “Сакуратай алимтай Монгол” органик бордооны “Хаягдалгүй амьдарья” экспортын“Natural Bacabi”гэсэн дэд төслүүдийг хэрэгжүүлж байна.
Булган аймгийн зүүн хойд бүсэд анхны шимт хүнсний төслийг хэрэгжүүлэхээр төслийн санаачлагч Ёкозүми Ёшиюки түүний ажлын алба, Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Сэлэнгэ сумын Засаг дарга Б.Ууганбаяр, Хүнс хөдөө аж ахуйн бэлчээр газар тариалан хариуцсан мэргэжилтэн М.Өнөрөө, Газрын даамал А.Нарангарав нар газар дээр нь ажиллалаа. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ