Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

METRO хот: Зогсоолд машинаа тавихдаа бусдыгаа үргэлж бодож бай


Жолооч нарын толгойны өвчин нь машин зогсох зогсоол. Төрийн байгууллагаар үйлчлүүлж, дэлгүүр хоршоо орох, кино театрыг зорих гээд бүхий л үед олддоггүй ганц "эрдэнэ" нь зогсоол. Тэр ч битгий хэл зогсоолоо олигтойхон шийдчихсэн орон сууцны хороолол, хотхон ч нүдний гэм болсон.  Ийм үед жолооч нар бусдыгаа боддог соёл суралцмаар байна.  
Төлбөр мөнгөгүй, байгаа хэдхэн зогсоолд нь жолооч нар машинаа тавихдаа бараг л хөндлөн хаячихаад алга болчихдог. Өөрт нь зогсоол олдож байвал аз, бусад нь хамаагүй гэсэн сэтгэлгээтэй жолооч нар цөөнгүй байна. Машинаа багахан багахан шахчихад л дахиад 4-5 жолооч зогсоолтой болчихно. Гэтэл бараг л метрийн зайтай зогсоож орхиод яваад өгдөг. Ийм бүдүүлэг байж болохгүй. Хэн хүнгүй л зогсоол хайж холхиж, аргаа барж байна.
Ямар өдөр болгон төлбөртэй зогсоолд машинаа тавиад байлтай биш. Тийм мөнгөтэй нь хэд билээ. Адилхан л амьдралын төлөө тэмцэж яваа. Тиймээс зогсоолд машинаа тавихдаа зовлон нэгтэй жолооч нар дахиад хэдэн арав, зуугаараа байгаа гэж үргэлж бодож, аль болох зайг нь шахаж бай, залуус аа.  
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ