Дорноговь аймгийн Өргөн сумын хэмжээнд нэг аж ахуйн нэгж, байгууллага, найман өрхийн тариаланч 1,6 га-д төмс, 1,38 га талбайд хүнсний ногоо, нарийн ногоог тариалж 0,71 тн ургац хураан авчээ. Мөн Сүмийн булаг багийн тариаланч С.Уранчимэг 1,5га-д, Сүмбэр багийн тариаланч М.Золзаяа 0,5 га нийт 2 га талбайд малын тэжээлийн ургамлыг амжилттай тариалж байна.
Ташрамд дурдахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор санаачлан хэрэгжүүлж буй “Шинэ хөдөө” төслийн хүрээнд тус суманд нийт найман хүлэмж, газар тариаланд ашиглах иж бүрэн трактор нэг ширхэг, 1,3 тоннын усны нөөцийн сав нэг ширхэгийг олгосныг тухай бүрд нь гэрээгээр тариаланчдад эзэмшүүлжээ.