Үндэсний их баяр наадамд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Ц.Бямба-Отгон үзүүрлэж, улсын гарди цолны болзол хангасан. Тэрбээр “Энэ бол “Их Монгол хүчтэнүүд” дэвжээний эхлэл байх болно. Нутгийнхаа залууст тун итгэлтэй байна, өчнөөн залуу араас гарч ирнэ байх. Өнөөдөр Өвөрнхангай аймгийн Төгрөг сумаас, Шинжлэх ухаан технологийн ангийн ойн инженерийн ангиас Улсын гарьд цолтон төрлөө. Өвөрхангай аймгийн “Их Монгол хүчтэнүүд” дэвжээнээс Монгол Улсын Гарди цолтон төрлөө. Өвөрхангай аймгийн арван жилийн сургуулиас Монгол Улсын гарди цолтон төрлөө гэж хэлмээр байна” гэв.