Жорж Флойдын хүзүүн тус газар өвдөглөн дарж аминд нь хүрсэн цагдаа Дерек Шовин болон түүний гурван хамтрагчид ял төлөвлөснөө Миннесота мужийн Ерөнхий прокурор Кэйт Эллисон мэдэгдлээ. Цагдаагийн ахмад, 44 настай Шовинийг гуравдугаар зэргийн аллагын хэрэгт буруутгаж байгааг өнгөрсөн долоо хоногт мэдээлж байсан. Тэгвэл мөрдөн байцаалтын явцад түүнийг хоёрдугаар зэргийн аллагын хэрэг үйлдсэн гэж үзэж байна.
Энэ тохиолдолд Шовин 40 жил шоронд хоригдох ял сонсоно. Харин гуравдугаар зэргийн хэрэгт 15 жилийн ял оноох заалттай аж. Энэ хэрэгт холбогдсон өөр гурван офицерыг баривчлаад байгаагаас нэг хүнийг хүн амины хэрэгт буруутган яллах бодолтойгоо Эллисон хэллээ. Мөн тэрээр Жорж Флойдын аллагаас үүдэлтэй эсэргүүцлийн жагсаалыг "эрс, зайлшгүй арга хэмжээ" гэж тодотгоод "Түүний амьдрал үнэ цэнэтэй байсан тул бид шударга ёсыг эрэлхийлэх болно" гэлээ.
С.Үлэмж
Эх сурвалж: eagle.mn