Говь-Алтай аймгийн Халиун суманд өчигдөр шөнө насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн гэх цочирдом хэрэг бүртгэгджээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг дарга Т.А гэгч нь насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн гэх дээрх хэргийг аймгийн цагдаагийн газраас материалжуулан шалгаж байгаа гэв.
2020 он гарснаас хойш Говь-Алтай аймгийн гурван ч сумын засаг дарга хүн амины болон хүчингийн хэрэгт холбогдож байна.
Ийнхүү сүүлийн гурван сарын хугацаанд тус аймгийн хоёр ч засаг дарга хүн амины хэрэгт сэжиглэгдээд байна. Говь-Алтай аймгийн засаг дарга В.Рэнцэндорж, Тонхил сумын засаг дарга Р.Даваадорж нар хүн амины хэрэгт шалгагдаж буй. Олон нийтийн сүлжээ болон хэвлэлээр цацагдсан мэдээллүүдэд Р.Даваадоржийг талийгаач эхнэрээ удаа дараа зодож, хүчирхийлэл үйлддэг байсан, хүчирхийлэл нь даамжирснаар амь насыг нь хөнөөх хэмжээнд хүрсэн гэж хардаж буй. Тус хэргийн дараахан талийгаач Б-гийн 2-13 насны гурван хүүхдийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас анхааралдаа авсан. Харин Говь-Алтай аймгийн засаг дарга В.Рэнцэндоржийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжаар ажлаас нь чөлөөлсөн билээ.