Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ц.Оюунгэрэл ээ, ичихгүй байна уу


БЗС-гийн араас байгууллагуудын мөнгөөр гадаад сурсан хүмүүсийн жагсаалт хөвөрч байна. Тэдгээрийн нэг нь ИНЕГ.
Тухайлбал, цагтаа Соёл, спорт, аялал жуулчлалын сайд явсан, АН-аас угшилтай ч одоо Иргэдийн оролцооны нэгдмэл нам гээчийг байгуулж, “толгойлогч” нь болчихсон яваа Ц.Оюунгэрэл, түүний хүү, дүү гээд тоочвол олон, тоолвол ч өндөр төлбөр гарна.
Саяхан л Ц.Оюунгэрэлийн хүү Б.Идэр-Од өөрийгөө АНУ-д тус улсын тэтгэлгээр суралцаж төгссөн гэж ярьж байсан. Гэтэл үгүй гэдэг нь хэдхэн хоногийн өмнө ил болсон.
Тэр ИНЕГ-аас буюу татвар төлөгчдийн мөнгөөр 2006 оны наймдугаар сарын 1-нээс АНУ-ын Канзасын их сургуульд “Нисэхийн инженер”-ээр сургах гэрээ байгуулж, гурван жил төлбөрийг нь төлсөн байдаг. Харин 2009 онд эдийн засгийн нөхцөл муудсан гэх шалтгаанаар дээрх гэрээг цуцалж байжээ.
Товчхондоо, Б.Идэр-Од ИНЕГ-ын хөрөнгөөр суралцсан гэсэн үг. Энэ тухай Б.Идэр-Од сургалтын төлбөр АНУ-ынх, харин бага байхдаа аавыгаа алдсан ч ажиллаж байсан байгууллагаас нь тэтгэмж авч байгаагүй. Харин оюутан болоод дотуур байр, эрүүл мэндийн таагалын тэтгэмж авсан гэж тайлбарлаж байна билээ.
Мэдээж аавыгаа ослоор алдсан хүүг харж, хандах үүрэг, ёс зүй тухайн байгууллагад байх ёстой.
Харин Б.Идэр-Одын нагац ахад нь энэ ямар хүртээлтэй байсан юм бол. Түүний сургалтын төлбөрийн асуудал ил болоход ээж Ц.Оюунгэрэл нь ч, нагац ах Ц.Бат нь өмгөөлж, хамгаалаад сүрийг үзүүлж байв.
Тэгсэн өнөөх Ц.Бат нь өөрөө болон үр хүүхдүүдтэйгээ ИНЕГ-аар төлбөрөө төлүүлсэн нь ил болж, мань хүмүүс дуугаа хураачхаж.
Ц.Оюунгэрэлийн дүү Ц.Батыг олон нийт “Бат инженер” гэдгээр нь мэднэ. Тэр 2016-2018 онд Австралид Бондын их сургуульд 108792,5 австрали доллароор суралцсан байна.
Ингээд зогсоогүй л дээ, тэдний гэр бүл. Ц.Бат нь өөрийн гурван хүүхдээ ИНЕГ-ын зардлаар гадаадад суралцуулсан.
Түүний хүү Б.Зориг нь 2013 онд АНУ-д 32.709 ам.доллар төлүүлж, Б.Мөрөн 2014 105.608 ам.доллар төлүүлж сурсан бол Б.Булган нь ХБНГУ-д 44.804 ам.доллар ИНЕГ-аар төлүүлсэн байдаг.


https://erennews.mn/article/60281
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ