Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа, тулах багана болсон улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын мэндийг Иргэний нисэхийн салбарын өндөр настан ахмадууддаа өргөн дэвшүүлээд, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, ИНЕГ-ын удирдлагууд болон ИНҮТ–АНҮГ-ын дарга Э.Төрбаяр нар иргэний нисэхийн салбараас өндөр настны тэтгэвэрт гарсан нийт 35 ахмадыг хүлээн авч, ойн баярын мэнд хүргэн МАН-ын 100 жилийн ойн медалийг ИНЕГ-ын “Ахмадын Өргөө” байранд гардуулан өглөө.