Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сан-Сальвадорын цэнгэлдэх рүү үзэгчид дайрч, мөргөлдсөний улмаас 12 хүн амиа алджээ


Эль Сальвадорын нийслэл Сан-Сальвадор хотын цэнгэлдэхэд “Alianza”, “Santa Ana” багуудын тоглолтын үеэр үзэгчид талбай руу дайрч оржээ. Хамгаалалтын албаныхан үзэгчдийн зогсоохоор ажилласан ч дийлээгүй бөгөөд мөргөлдөөн дунд 12 хүн амиа алдаад байгааг Эль Сальвадорын цагдаагийн албанаас мэдэгдсэн байна. Түүнчлэн 500 гаруй хүн бэртэж, эмнэлгийн тусламж авсны олонх нь эмнэлэгт хүргэгдсэн байгаа аж.

Уг үйл явдалд тус улсын Эрүүл мэндийн яам, хөл бөмбөгийн холбооноос хариу арга хэмжээ авч байгаа бөгөөд одоогоор хөл бөмбөгийн лигийнхээ бүх тоглолтыг тодорхойгүй хугацаагаар цуцлаад байгаа юм байна.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ