Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Бээжингийн эмнэлэгт гал гарч, 21 хүн амиа алджээ


Дөрөвдүгээр сарын 18-нд Хятадын нийслэл Бээжин дэх нэгэн эмнэлэгт гал гарсны улмаас олон хүн амиа алдсан талаар Хятадын Төв телевиз мэдээлжээ. 
 
Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотын "Чанфэн" эмнэлгийн зүүн жигүүрт дөрөвдүгээр сарын 18-ны 13.00 цагт гал гарсан байна. Дуудлагаар ирсэн гал сөнөөгчид 30 минут ажиллаж галыг унтрааж, эрэн хайх аврах ажиллагаа хоёр цагийн дараа дуусчээ. Гэвч энэ галын улмаас 21 хүн амиа алдсан байна. 
 
Аврах ажиллагааны үеэр эмнэлгээс 71 өвчтнийг аюулгүй нүүлгэн шилжүүлжээ. Галын шалтгааныг тодруулахаар холбогдох байгууллагууд ажиллаж байгаа гэж эх сурвалж мэдээлсэн байна. Энэ гал түймэр нь сүүлийн жилүүдэд Бээжинд гарсан, хамгийн олон хүний амь авч одсон хэрэг юм. 2017 онд Бээжингийн өмнө зүгт гал түймрийн улмаас 19 хүн амиа алдаж, найман хүн гэмтэж байв.
 
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/548891
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ