Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХӨВСГӨЛ: Хөвсгөл нуурын мөс цөмөрч нэг иргэн амиа алджээ



Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах баг Сантын даваа гэдэг газар аймгийн төвөөс баруун хойд зүгт 268 км, сумын төвөөс зүүн зүгт 65 км-т Хөвсгөл нууран дээгүүр зорчиж явсан гурван зорчигчтой автомашин мөс цөмөрсний улмаас энэ сарын 3-ны 19 цаг 30 минутад нуурт живсэн байна.
Автомашинд гурван иргэн зорчиж явсан бөгөөд хоёр иргэн эсэн мэнд гарсан, нэг иргэн харамсалтайгаар амиа алдсан байна.  Осол болсон газар нь нуурын эргээс 32 метр зайтай, мөсний зузаан 20 см, гүн 5 метр байгаа юм. Ослын газарт Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга, хошууч Н.Мягмарсүрэнгээр ахлуулсан 9 алба хаагч живсэн автомашин болон буцалтгүй нэрвэгдэгчийг аврах ажиллагааг эхлүүлэн ажиллаж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ