Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хятадын акробатчин үзүүлбэрийнхээ үеэр унаж, амиа алджээ


Хятадын акробатчин бүсгүй Сожоу хотод үзүүлбэр үзүүлэх үеэрээ унаж, бэртэн эмнэлэгт хүргэгдсэн ч эмчилгээ авч чадалгүй нас баржээ. Акробатчин үзүүлбэрийнхээ үеэр хамгаалалтын бүс хэрэглээгүй байсан гэж ВВС мэдээлсэн байна. 
 
Эх сурвалжийн мэдээлснээр, акробатчин Сун Моумоу нөхрийн хамт үзүүлбэр үзүүлж байсан бөгөөд энэ үеэр нөхөр нь түүнийг амжиж барьж чадаагүйн улмаас 10 метрийн өндрөөс унажээ. Гэрчүүдийн өгүүлснээр, унасныхаа дараа Сун Моумоу амьсгалж байсан ч эмч нар түүнийг аварч чадаагүй аж. 
 
Энэ эмгэнэлт явдалтай холбоотойгоор хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд акробатчид үзүүлбэрийн үеэр хамгаалалтын бүс зүүгээгүйн шалтгааныг тодруулах юм байна. Түүнчлэн энэ явдлын дараа Хятадын акробатчдын холбооныхон уран бүтээлчдэд хандан, аюулгүй ажиллагааны дүрмүүдийг үл хайхрахгүй байхыг уриалжээ.
 
Сун Моумоугийн үхэл олон нийтийн сүлжээнд ихээхэн дуулиан тарьсан гэж Хятадын хэвлэлүүд мэдээлсэн байна. Жүжигчид үзүүлбэрээ илүү үзүүштэй болгож, их мөнгө олохын тулд хамгаалалтын хэрэгсэл ашиглах нь их байдгийг хүмүүс шүүмжилжээ. Түүнчлэн энэ үзүүлбэрийг зохион байгуулсан компанийнхан аюулгүйн арга хэмжээг хайхраагүйнхээ төлөө ихээхэн шүүмжлэлд өртсөн байна. 
 
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/548856
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ