Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БНХАУ Британиас дипломатуудаа эгүүлэн татав


БНХАУ Их Британиас зургаан дипломатаа эгүүлэн татжээ. Энэ нь Манчестерт болсон үйл явдалтай холбоотой гэж South China Morning Post сонин мэдээлжээ.
 
Эх сурвалжийн мэдээлснээр, эгүүлэн татсан дипломатуудын дунд Ерөнхий консул Жэн Сиюань багтаж байгаа аж. Жэн Сиюнийг цагдаагийнхан консулын газрын үүдэнд болсон эсэргүүцэлд оролцсон нэг хүнийг зодсон хэрэгт сэжиглэн, шалгахаар зэхэж, дипломат эрхийг нь цуцлах шаардлага тавьсны улмаас түүнийг эгүүлэн татжээ. 
 
Хятадын дипломатчид холбогдсон энэ хэрэг өнгөрсөн намар гарсан байна. Тодруулбал,  Манчестер дахь БНХАУ-ын Консулын газрын гадаа 10 дугаар сарын 16-ны өдөр эсэргүүцэгчид цуглаан зохион байгуулах үеэр нэг иргэнийг консулын газрын хашаа руу чирэн орж, зодсон хэрэг гарчээ. Энэ нь дипломат албаны ажилтан байсан гэж гэрчүүд өгүүлсэн бөгөөд энэ хэргийг Манчестерийн цагдаагийн газар шалгаж байгаа юм байна. 
 
Хятадын дипломат албаныхан цагдаагийнхны буруутгаж байгааг няцааж, Британийг олон улсын эрхзүйн хүрээнд Хятадын консулын газар болон түүний ажилтнуудыг хамгаалах үүргээ биелүүлээгүй хэмээн буруутгажээ. 
 
ГБямбасүрэн
http://www.shuud.mn/a/545701
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ