Йемений босогчдын хяналтад байдаг Сана хотын сургуульд рамадан сард зориулсан буяны арга хэмжээ зохион байгуулж байх үеэр зэвсэгт мөргөлдөөн болжээ. Сана хотын сургуульд болсон мөргөлдөөний улмаас 78 хүн амиа алдсан байна. Одоогоор мөргөлдөөний талаарх мэдээлэл дэлгэрэнгүй гараагүй бөгөөд хуулийн байгууллагаас дэлгэрэнгүй албан мэдээлэл гаргаагүй байгаа аж.