Засгийн газрын “Таван Ш” ажиллагааны хүрээнд “Шилэн” ажиллагаагаар төрийн өмчит 63 компаниудын төлөөлөн удирдах зөвлөл болон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалингийн мэдээллийг ил болгожээ.
Энэ хүрээнд “Хөгжлийн банк” ХХК-ын ТУЗ-ийн гишүүдийн цалингийн мэдээлэл ил болжээ. Тус банкны төлөөлөн удирдах зөвлөл есөн гишүүнтэй бөгөөд ТУЗ-ийн дарга 1.8 сая төгрөгийн цалинтай бол бусад найман гишүүний сарын цалин 1.5 сая аж. Уг төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат ажилладаг бөгөөд түүнээс гадна төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан гурван гишүүн байгаа юм.
https://tsahiur.mn/n/s/14394