Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Сүхбаатар, Багахангай дүүргүүд мэдээллээ шилэн болгох ажилд хамгийн “МУУ“ үнэлгээтэй байна“


"5Ш" ажиллагааны нэг болох Шилэн ажиллагааны хүрээнд төрийн өмчийн байгууллагуудаас яамд, агентлагууд, төрийн оролцоотой компаниудын мэдээллийг нээлттэй байршуулах ажлыг эрчимжүүлж буй. Өнгөрсөн нэг сарын хугацаанд л гэхэд тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшигчид, тусгай зөвшөөрөл, Хөдөө аж ахуйг дэмжих сан болон Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан, ашигт малтмалын зөвшөөрөл эзэмшигчдээс гадна төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн цалингийн мэдээлэл болон ашигт малтмалын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээллийг ил болгоод байна. Тэгвэл нээлттэй мэдээллийн ил тод байдлын үнэлгээг УУХҮЯ, Соёлын яам тэргүүтэй таван яам сүүл мушгиж байгаа бол дүүргүүдээс Налайх 49.29, Багахангай 43.66, Сүхбаатар дүүрэг 43.05 хувь буюу хамгийн муу үнэлгээ авчээ. Ийнхүү зарим яамд, агентлагууд, төрийн оролцоотой компаниуд мэдээллээ хангалттай хэмжээнд байршуулахгүй байгаа тул шахаж ажиллана гэдгээ ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдэгдээд байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ