Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагаа нийтэд нээлттэй болжээ


Иргэд www.ebarilga.ub.gov.mn геопорталаар дамжуулан Улаанбаатар хотын цаашдын төлөвлөлт, одоо байгаа барилга, байгууламжийн байршил, ашиглалтад орсон он, давхрын тоо, зөвшөөрөлтэй эсэх зэрэг чухал мэдээллүүдийг авах боломжтой болжээ.
Мөн өөрт хамгийн ойр эмнэлэг, эмийн сан, сургууль, цэцэрлэг, гамшгийн үед цуглах талбай зэргийг харж болох аж.
Харин “eBARILGA” гар утасны аппликэйшн ашиглан иргэд өргөдөл, хүсэлтийнхээ шийдвэрлэлтийн явцыг хянах, барилга байгууламжийн зөвшөөрлийн хугацааны мэдээлэл, мэдэгдлийг харах, зөвшөөрөлгүй барьж буй барилга, байгууламжтай холбоотой зөрчлийг мэдээлэх, хот байгуулалт, төлөвлөлтийн чиглэлээр боловсруулж байгаа төсөл, хөтөлбөрийн мэдээллийг шуурхай авах, өөрийн санал, хүсэлтээ илгээж болох юм байна.
Түүнчлэн барилгын зөвшөөрөл олгох мэргэжлийн зөвлөлийн хурлыг цахимаар шууд дамжуулдаг болжээ. Ингэснээр иргэд тухайн хурлаар хэлэлцэж буй асуудал, мэдээллийг ил тод хүлээн авах, барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт тавих боломж бүрдэж буй аж. Тус зөвлөл нь Хот байгуулалт, хөгжлийн газрын хэлтсийн дарга нар болон УБЗАА, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Замын хөгжлийн газар, Монголын архитекторуудын эвлэлийн төлөөллөөс бүрддэг байна.
Зөвлөл 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар 10 удаа хуралдаж, 557 хүсэлтээс 392-ыг нь дэмжиж, шийдвэрлэн, архитектор төлөвлөлтийн 169 даалгавар баталжээ.
Барилгын зөвшөөрөл олгох мэргэжлийн зөвлөлийн хурлыг Хот байгуулалт, хөгжлийн газрын фэйсбүүк хуудсаар шууд үзэх боломжтойг мэдээлэв.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ