Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Архангайн тойрогт нөхөн сонгууль болох уу?


Ж.Мөнхбатыг өөрийнх нь хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн. Тэрбээр УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Архангай аймгаас сонгогдон гишүүнээр ажиллаж байв. 
Түүний тойрогт хэзээ нөхөн сонгууль явуулах талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Гишүүнээс чөлөөлөгдсөнөөс хойш 50 хоногийн дотор УИХ нөхөн сонгуулийг товлон зарлана гэсэн хуультай. Одоогоор яг хугацаа нь тогтоогүй байна. УИХ 50 хоногийн дотор багтааж шийдвэр гаргах ёстой" гэдгийг хэлсэн юм. 
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.9-т УИХ нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлана хэмээн тусгажээ. 
Харин сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг Сонгуулийн Ерөнхий Хороо батладаг хуультай. 
Эх сурвалж:www.polit.mn 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ