Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль болно


Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль ирэх сарын 19-ний ням гарагт болно. Тодруулбал, аймаг, нийслэл, сум, дүүргийн 54 тойрог буюу аймгийн хурлын төлөөлөгчийн 4, сумын хурлын төлөөлөгчийн 45, дүүргийн хурлын төлөөлөгчийн 2 тойрогт нөхөн, аймгийн 1, сумын Хурлын төлөөлөгчийн 1 тойрогт дахин сонгууль зохион байгуулах юм.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулиас хойш 32 төлөөлөгч нас барж, 8 төлөөлөгч төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон байна. Мөн 7 төлөөлөгч тухайн орон нутгаас шилжин явсан бол 1 төлөөлөгч УИХ-ын гишүүнээр сонгогдож, зургаан тойрогт шүүхийн шийдвэрээр нөхөн сонгууль явуулах болжээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9-д “Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн 6 дугаар сарын гурав дахь долоо хоногийн Ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна” хэмээн заасан байна. Нөхөн болон дахин сонгуулийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ