Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДОРНОГОВЬ: Салхины хурд 26 м/с хүрч ширүүсчээ



Энэ оны гуравдугаар сарын 21-нд Дорноговь аймгийн нийт нутгийг хамарсан хүчтэй шороон шуурганаар 15 хүн төөрснийг аймгийн Онцгой комисс, сумдын Онцгой комисс, сумын хилийн цэргийн зарим анги, бусад эрэн хайх аврах бүлгүүд шуурхай ажиллаж эсэн мэнд олжээ.
Тухайн үед салхины хурд Сайншанд орчимд хамгийн их буюу 26 м/с хүрч байсан бусад суманд 12-20 м/с хүртэл шуурсан байна. Салхины хурд 26 м/с хүрсэн тохиолдолд гамшигт үзэгдэл хэмээн тодорхойлдог байна.Хүчтэй шуурганаар Замын-Үүдэд нэг айлын дээвэр нурсан бол Айраг суманд нэг айлын гэр нуржээ.
Мөн шуурганаар олон тооны мал уруудсаныг олж, хохирлыг тогтоох ажил үргэлжилж байна. Аймгийн Онцгой комисс, сумдын Онцгой комиссоос малчдад зурвас хүргэж, цаг агаарын онц аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх, цаг агаарын аюултай үзэгдлийг хамтран даван туулах, малаа ойр бэлчээрлүүлэх зэрэг анхааруулга мэдээллийг байнга өгч байгаа аж. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ