Хэнтий аймгийн Хэрлэн суманд Эзэнт гүрний мини парк байгуулахаар болсон байна. Энэхүү паркийн Хэрлэн сумын нэгдүгээр багт байгуулах юм. Энэ хүрээнд өнгөрсөн 2019 онд 158 сая төгрөг, 2022 онд 500 сая төгрөгийн тендер зарлаж тохижилтын ажлыг хийсэн байна. Ийнхүү өнгөрсөн жилүүд 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн мини паркийн ажлыг энэ онд ч үргэлжлүүлэн хийхээр болжээ.
Тодруулбал, Энэ сарын 21 буюу өнөөдөр Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газраас "Монголын эзэнт гүрний мини парк" тохижилт, гэрэлтүүлэг, гадна цахилгаан хангамжийг хийхээр тендер зарлажээ. Тендерийн төсөвт өртөг 230 сая төгрөг байх юм.