Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДОРНОГОВЬ:Нийт нутийн 90 орчим хувь нь цөлжилтөд өртжээ



Дорноговь аймгийн нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувь нь цөлжилтөд өртсөнөөс 10,2 хувь нь нэн хүчтэй, 43,4 хувь нь хүчтэй, 32,2 хувь нь дунд зэрэг гэсэн үзүүлэлттэй байгаа мэдээллийг аймгийн ЗДТГ-аас гаргажээ. Цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулахад чиглэсэн агро ойн аж ахуйг хөгжүүлж, иргэдийн амьжиргааны тогтвортой эх үүсвэрийг бий болгох, иргэдэд мод тарих соёлыг төлөвшүүлэх зэрэг ажлыг зохион байгуулж байна.
Уур амьсгалын өөрчлөлт, уул уурхай, хүний үйл ажиллагааны нөлөөгөөр сүүлийн жилүүдэд говийн бүс нутагт шороон шуурганы давтамж нэмэгдэж хөрс, бэлчээр доройтон цөлжиж, байгаль, цаг агаарын аюулт үзэгдлийн давтамж, хамрах хүрээ жил бүр нэмэгдэж байгаа нь нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудал болж байгааг албаныхан тодотгосон юм. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ