“МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”, “ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 102 ЖИЛ”-ИЙН ОЙН БАЯРЫГ УГТАЖ ДУНДГОВЬ АЙМГИЙН ТӨРИЙН ЦЭРГИЙН БАЙГУУЛАЛ, ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНДСПОРТЫН ТЭМЦЭЭНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВАГДЛАА. ТУС ТэМЦЭЭНД
ТӨР ЦЭРГИЙН БАЙГУУЛАЛ, ХУУЛЬ САХИУЛАХЫН НАЙМАН БАЙГУУЛЛАГА ЗУРГААН ТӨРЛӨӨР ӨРСӨЛДӨЖ ДҮНГЭЭ ГАРГАЛАА.
Сони: БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1946 оны тавдугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар хурлын тогтоолоор Монгол Ардын журамт цэрэг Хиагтыг чөлөөлж анхны ялалтын тугийг мандуулсан энэхүү түүхт өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” хэмээн жил бүр улс даяар ёслон тэмдэглэх шийдвэр гаргаж байжээ. Харин 2011 онд Монгол Улсын Их Хурлаас “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар жил бүрийн энэ өдрийг “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн.
Синх: Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат
Сони: Уг марш тактикийн тэмцээн жил бүр уламжлал болгон явагддаг бөгөөд жилээс жилд өргөн цар хүрээтэй болж баг тамирчид идэвхижсээр байна.
Марш тактик тэмцээн нь нэлээд хэдэн төрлүүдээр явагддаг. Зургаан төрлийн саадыг даван туулж өрсөлдлөө. Үүнд ерөнхий цэргийн саадтай зурвас, галт зэвсэг, торон саад, хөнөөлийн саад , зэрэг төрлүүдээр оролцож шилдэг хүчний байгууллагыг шалгарууллаа.
Синх: Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын газрын цэргийн штабын дарга, дэд хурандаа Ө.Баясгалан
Сони: Тус тэмцээний зорилго бол цэрэг хүчний байгууллагуудын байнгын бэлтгэлтэй байлгах үүднээс зохион байгуулагддаг.Тус тэмцээний шилдэгээр Дэд хурандаа Д.Ганболд захирагчтай 278-р байгууламж , дэд байранд Дэд хурандаа З.Төрбилэг даргатай Онцгой байдлын газар тус тус шалгарлаа. Спортын зургаан төрөл, марш тактик багийн нийт дүнгээр Дэд хурандаа З.Төрбилэг даргатай Онцгой , Дэд хурандаа Б.Мөнхбат даргатай Цагдаагийн газар дэдбайранд тус тус шалгарч дүнгээ гаргалаа.
Синх: тэмцээнд оролцогч байгууллагын
- Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын цагдаа Ахлагч Б.Ууганбаатар
- Дундговь аймгийн Онцгой байдлын газрын бүлгийн дарга Аврах ажиллагааны зааварлагч Дэслэгч Б.Дашням
- Зэвсэгт хүчний 278-р ангийн Радио станцийн дарга Г.Дорж