Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Оройн цагаар хяналтын камергүй газруудыг сонгон “приус“, “акүа“ машины эд анги хулгайлдаг байжээ

2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 16 дугаар сургуулийн хойд талд зам дагуу байрлуулсан приус 30 автомашины урд талын купер, их гэрэл хулгайд алдагдсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна.
Мэдээллийн дагуу шалгахад Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрүүдээр оройн цагаар хяналтын камергүй газар байрлуулсан иргэдийн тээврийн хэрэгслийн гурвалжин шил хагалж хууль бусаар нэвтэрч их гэрэл, дугуй, батарей, купер зэрэг эд зүйлийг хулгайлдаг А, У, О, Б нарын бүлэг этгээдүүдийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс  илрүүлэн, цагдан хорьж шалгаж байна. 
Гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд нь урьд өмнө гэмт хэрэг үйлдэж  удаа дараа ял шийтгэл эдэлж суллагдсан байсан ба приүс-30, приус-20, акүа маркийн тээврийн хэрэгслүүдийг ашиглаж 31 удаагийн гэмт хэрэг үйлдсэнээ урьдчилсан байдлаар мэдүүлээд байгаа аж.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ:
Иймээс иргэд та бүхэнд анхааруулж хэлэхэд машиндаа үнэтэй эд зүйл, чухал бичиг баримт, мөнгөө орхихгүй байх, тээврийн хэрэгсэлдээ дуут дохио тавиулах, харуул хамгаалалтгүй газар аль болох орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 
Arslan.mn
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ