Дорнод аймгийн Дашбалбар сумын Сэвсүүл жараахай багийн нутаг дэвсгэрт орших Улаан болон Мухарын холимог металлын ордод 300 гаруй ажилтантайгаар “Шинь Шинь” ХХК үйл ажиллагаа явуулдаг аж. Тус компани “Улаан” холимог металлын ордыг түшиглэн MV-00247 тоот тусгай зөвшөөрөлтэй олборлолт, баяжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж юм. Гэтэл тэд ажилчдынхаа эрхийг зөрчиж байгаа үйлдэл удаа дараа гаргасаар байна.
Тодруулбал, Иргэн Э.Болд тус компанийн талаарх үзэл бодлоо өөрийн цахим хуудсаараа дэлгэжээ. Учир нь тус компанийн хүний нөөц “Д” өөрийгөө захирал гэж албан тушаалаар зарлаж, хууль бус үйлдлүүдээ нуун дарагдуулах зорилгоор Хятадын компанийн захирлуудаа өмөөрч үл ойлголцол гарсны улмаар хоёр тал тус аймгийн телевизээр мэтгэлцээн хийхээр болжээ. Гэтэл “”Шинь Шинь” ХХК-ны төлөөллүүд Хятад захирлуудаа өмөөрч үл ойлголцол гарсны улмаас Хятадын хөрөнгө оруулалтай гэх компанийн талаар иргэн Э.Болд өөрийн цахим хуудсаараа дамжуулан шүүмж бүхий мэдээлэл түгээсэн байна.
Иргэн Э.Болд “Монгол хүний төлөө” санаачилга гаргаж, тус компанид ажиллаж буй Монгол ажилчдын эрх ашгийг хамгаалах, нийгмийн хариуцлагын хүрээнд ажиллах, амрах таатай орчныг шинээр бүрдүүлэх, боловсрол, эрүүл мэнд, соёл, гадаад болон дотоодын их дээд сургуулиудад суралцах боломжийг бүрдүүлэх. Мөн нийгмийн асуудлыг нь цогцоор нь шийдвэрлэх хүний нөөцийн бодлогын баримт бичгийг батлан хэрэгжүүлэх. Нөлөөллийн бүсийн малчин өрхүүдэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, иргэн болоод малыг жил бүр оношилгоо, шинжилгээнд хамруулж, шаардлагатай туслалцааг үзүүлэх, ундны усны дээжийг шинжлүүлэх, тээврийн замыг хатуу хучилттай авто замаар тээвэрлэх, тээврийн замын бүсийн сум орон нутагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулах, орон нутгуудад төрийн албан хаагчдад зориулсан орон сууц бариулах саналуудыг үе шаттай хэрэгжүүлэх шаардлагыг иргэдийн дэмжлэгтэй хүргүүлэхийг зорилгоо болгон тэмцэж байгаа аж.
Тиймээс иргэн Э.Болд нь хохирсон хүмүүс, нутгийн иргэдийн хүсэлтээр “Шинь Шинь” ХХК компанийн төлөөллүүдтэй ард иргэддээ нээлттэй хэлэлцүүлэгт оролцохоор болсон боловч уг хэлэлцүүлэгт компанийн төлөөлөл мэтгэлцээнд ирээгүй байна.
Цаашид иргэн Э.Болд нь тус компанийн хүний нөөц Хөдөлмөрийн тухай хуулийг давсан шийдвэрүүд удаа дараа гаргасан гэж үзэж, 2023 оны 03 дугаар сарын байдлаар сахилгын шийтгэлтэй байгаа ажилчдыг зогсоох шаардлага хүргүүлжээ. Өнөөдөр Монгол улсад ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Монгол ажилчдыг хөдөлмөрийг мөлжиж, дарамтлах үйлдлүүд газар авсаар байна. Үүний тод жишээ бол “Шинь Шинь” ХХК юм. Уг компани нь азотын хийнд олон хүмүүсийг түлж, олон ч хүмүүсийг дарамтлан ажлуулж, байгальд ээлгүй, хууль зөрчиж олборлолтоо хийж ажлаа явуулдаг гэх мэт зөрчлүүд илрээд байгаа аж. Энэ мэтчилэн газруудыг давраасаар бид багалын баялаг, үнэт зүйл болох ард түмнээ Монголынхоо нутаг дэвсгэр дээр ганыханд дээрэлхүүлж байгаад туйлын харамсалтай байна. Иймд иргэн Э.Болд шиг эх орон, ард түмнээ гэсэн олон залуусыг зүрхийг мохоох үзэгдэл цөөнгүй болж. Тиймээс Монгол хүнд ээлгүй “Шинь Шинь” ХХК-ийг “Монол хүний төлөө” эрх ашгийг хамгаалах зорилготой иргэн Э. Болд нь уг компанийн баримтыг шат дараатайгаар олон нийтэд гаргаж, ажилчдын эрх ашгийн төлөө туушдаа тэмцэхээ илэрхийлээд байна.
Эх сурвалж: Ойрхон.мн