Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Л.Гантөмөр: НДШ-ийг бууруулахгүйгээр бид цааш явахгүй


УИХ дахь АН ээлжит бус өргөтгөсөн хурлаа өнөөдөр хийжээ. Хурлаар яригдсан асуудлын талаар АН-ын төлөөллүүд мэдээлэл өглөө.
АН-ын дарга Л.Гантөмөр "Өнөөдрийн хуралдаанаар өнгөрсөн хугацаанд хийсэн Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хүмүүсийн амьдралын тухай судалгааны дүгнэлттэй танилцлаа. Үнэхээр сэтгэл түгшим, олон судалгааны дүнг харлаа. Нийт иргэдийн 70 хувь нь ядуу байна гэдэг судалгаа гарсан байна. Үүнтэй холбоотой бид юу хийхээ ярилаа. Ярилцсаны эцэст бид таван зүйлд төвлөрлөө.
1.Энэхүү 70 хувийн ядуурлыг яаж бууруулах талаар гарц олон хэрэгтэй.
Ажил хийж байгаа, бизнес хийж байгаа хүмүүс үнэхээр залхсан байна. Тэдэнд төрөөс очиж буй дарамт хэвийн хэмжээнээс давсан байна. Судалгаагаар, нийт бизнес эрхлэгчдийн 60 хувь нь НӨАТ-ын хуульд сэтгэл дундуур байна. Иймд аж ахуй нэгжүүдэд татварын, хөрөнгө оруулалтын дэмжлэг хэрхэн үзүүлэх вэ гэдэг дээр тодорхой шийдэл гаргах бодолтой байна. НДШ-ийг бууруулахгүйгээр бид цааш явахгүй юм байна. Сүүлд батлагдсан 10 сая төгрөгөөс дээш орлогоос татвар авдаг хуулийг бид яаралтай зогсоох хэрэгтэй.
Хямрал, ядуурал арилтал төр нь хувийн хэвшлээ дарамталдаг байдлыг таслан зогсооё. Ажил хийж байгаа хүмүүст боломж олгодог болох хэрэгтэй. Энэ чиглэлээр ажиллах бүрэлдэхүүнийг өнөөдрийн хурлаар томилсон. Бүрэлдэхүүнийг Ж.Батсуурь даргаар ахлуулна.
2.Сүүлийн 10 жилд манай эдийн засаг хөдлөөгүй, орлого нь сайжраагүй. Эдийн засгийг 2,3 дахин өсгөх бодлогыг АН-аас гаргая гэж байгаа юм. Энэ ажилд УИХ-ын гишүүн Ц.Туваан ахлаад, намын гишүүд оролцсон томоосхон бүрэлдэхүүн ажиллана.
3.Авилгыг алга болгохын тулд аквариумыг нь хагалах хэрэгтэй гэж бид ярилаа. Тендэрийн хуулиар дараагийн авилгач төрж байдаг. Бид богино хугацаанд тендэр нэрийн дор хулгай хийдэг орчныг алга болгоно. Энэ чиглэлд Н.Ганибал гишүүнээр ахлуулсан бүрэлдэхүүн ажиллана.
4.Ан парламентийн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр тодорхой ажил хийнэ. Иргэд төрд итгэл алдарсан учир шалтгааныг очиж асууж байгаад ажлаа хийнэ. Энд С.Одонтуяа гишүүнээр ахлуулсан бүрэлдэхүүн ажиллана.
5.Бид цаашдаа эвдэрдэггүй, задардаггүй улс төрийн намыг байгуулах ёстой болж байна. Иймд бид сайн дүрэмтэй байх хэрэгтэй. АН хамтын удирдлагатай, нээлттэй нам болно." гэв.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ