Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дарханы зам дээр цэргүүд ажиллуулна



Дарханы замын таван багцын багц-1 нь 95 хувь, багц-2 нь 20 хувь, багц-3 нь 98 хувь, багц-4 нь 8 хувь, багц-5 нь 99 хувийн гүйцэтгэлтэй байна. Засгийн газрын ээлжит хуралдаанаар гүйцэтгэл хангалтгүй байгаа багц-2, багц-4 дээр цэргүүдийг ажиллуулахаар шийдвэрлэжээ.
Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Дарханы замын таван багц ажлын хоёр дээр нь буюу багц-2, багц-4-ийн ажил хангалтгүй байгаа. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ЗХЖШ-ыг тус ажилд хүч нэмэгдүүлэн оролцуулах шийдвэр гарсан. Шийдвэртэй холбогдон гарах зардал, зохион байгуулалттай холбоотой ажлыг дараагийн Засгийн газрын хуралдаанаар оруулж ирэх үүргийг Ерөнхий сайд өгсөн. Энэ долоо хоногийн пүрэв, баасан гаригт Засгийн газрын ээлжит бус хуралдаан болох магадлалтай байна. Тэгэхээр ээлжит бус хуралдаанаар энэ асуудал мэдээлэгдэнэ” гэлээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ