Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын салбарын зөвлөгөөн Өвөрхангай аймагт зохион байгуулагдлаа


Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн Өвөрхангай аймагт зохион байгуулаглаа.
Тус зөвлөгөөнд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо болон яамны ажилтнууд, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Төрийн орон сууцны корпораци, Барилгын хөгжлийн төв,  Хот төлөвлөлт, судалгааны институтийн төлөөлөл, 21 аймгийн ГХБХБГ-ын дарга нар оролцсон юм.  энэ сарын 22-ны өдөр Өвөрхангай аймагт зохион байгуулсан тус зөвлөгөөнд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо болон яамны ажилтнууд, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Төрийн орон сууцны корпораци, Барилгын хөгжлийн төв,  Хот төлөвлөлт, судалгааны институтийн төлөөлөл, 21 аймгийн ГХБХБГ-ын дарга нар оролцсон юм.
Зөвлөгөөний үеэр Газрын багц хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, хуулийн төсөлтэй холбоотой нээлттэй хэлэлцүүлгийг хийлээ. Түүнчлэн одоо хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо. Ирэх жилүүдэд газрын харилцааг бодлого эрхзүйн хувьд өөрчилж шинэчлэхэд гол анхаарлаа хандуулж, газар ашиглалт, хамгаалалт болон  иргэд газар өмчлөхтэй холбоотой бодлогын томоохон өөрчлөлтийг гаргана гэдгээ сайд Б.Мөнхбаатар хэлж байв.
Мөн “Өвөрхангай аймаг хот төлөвлөлтөө сайн хийж, иргэдийнхээ амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа” хэмээн онцолж, тийм ч учраас энэ удаагийн зөвлөгөөнийг Өвөрхангай аймагт зохион байгуулж бусад аймгийн туршлага судлуулж байна гэсэн юм. Манай аймагт 2008 оноос хойш хоёр мянга орчим орон сууц барьсаны мянгаад нь сүүлийн гурван жилд бүтээн босгожээ. 
Зөвлөгөөнөөс гарсан санал хүсэлтийг Газрын багц хуулиудын шинэчилсэн найруулгын төсөлд тусгаж, Монгол Улсын Засгийн газрын 100 хоногийн төлөвлөгөөнд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ