Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

СҮХБААТАР: Мянгат малчны тоо 191-ээр нэмэгджээ



2022 оны жилийн эцсийн мал тооллогоор тус аймгийн 191 малчин өрх шинээр мянгат малчны болзлыг хангажээ. Ингэснээр 1000-аас дээш малтай өрхийн тоо өмнөх оноос 188-аар нэмэгдэж, Сүхбаатар аймаг нийт 1110 мянгат малчинтай болжээ. Аймагтаа Сүхбаатар сум хамгийн олон буюу мянгат 136 малчин өрхтэй.
Тооллогоор Сүхбаатар аймгийн мал сүрэг 10,5 хувиар өсөж 4 сая 645,3 мянгад хүрсэн бөгөөд мал сүрэг таван төрөл дээрээ өсжээ.
Нийт малынхаа тоогоор улсад тавдугаар байрт бичигдэж байна. Адуугаар гурав, үхэр 6, тэмээ 10, хонь тав, ямаа 11 дүгээр байрт байна. Энэ бол мал тооллогын эцсийн дүн юм. Харин өрх, хүн амын эцсийн дүн 2 дугаар сарын 10-нд гарна. Урьдчилсан дүнгээр тус аймгийн хүн ам 66 мянгад хүрсэн тухай аймгийн Стаистикийн хэлтсээс мэдээллээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ