Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Малчин С.Дүгэрсүрэнгийн хотонд ингэ ихэрлэжээ

Өмнөговь аймгийн Ноён сумын малчин С.Дүгэрсүрэнгийн хотонд ихэр ботго гарчээ. Малчин С.Дүгэрсүрэн, гэргий Б.Насантогтох нар 28 жил тэмээн сүрэг маллаж байгаа аймгийн аварга малчид юм.
Өнгөрсөн жилийн мал тооллогоор Ноён сум 138627 толгой мал тоолуулснаас 7184 нь тэмээ байгаа юм. Нутгийн иргэд цаг дэлгэрч, тэмээн сүрэг өсөн үржих нь хэмээн бэлгэшээж байна.

Ташрамд, Өмнөговь аймгийн Ханбогд сум тэмээн сүргээрээ аймагтаа төдийгүй улсдаа тэргүүлж байна. Тус сум нь 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 32861 тэмээ тоолуулж аймагтаа тэмээн сүргийнхээ тоогоор тэргүүлсэн. Аймгийн нийт мал сүргийн 5,8 хувийг тэмээн сүрэг эзэлж байна. Тус аймагт Ханын хэцийн хүрэн, Галбын говийн улаан гэсэн хоёр үүлдрийн тэмээ байдаг. Өнгөрсөн онд Өмнөговь аймаг 28529 ботго бойжуулжээ. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ