Монголчууд эртнээс нааш Ингэ ихэрлэх нь сайн цагийн эхлэл, нутаг хошуу, хүн зон амар амгалан байж, мал сүрэг өсөн үржихийн билэгдэл хэмээн дээдэлж ирсэн. Тэгвэл өчигдөр өглөө /2020.04.09/ Чандмань сумын Жаргалант багийн нутаг "Хар судгийн оргидогийн өвөр" гэх газар хаваржиж байгаа мянгат малчин Дашдоржийн Мягмарын тэмээн сүргээс 6 настай Хүрэн ингэ нь ихэрлэжээ. Үүнээс өмнө 2016 оны хавар Зэрэг сумын Эхэн багийн малчин Галсанбатын Хүрэн ингэ ихэрлэж байсан бол 2017 онд Манхан сумын Улаанхүрээ багийн малчин Хөөдөөгийн Нямсүрэнгийн 3 настай ингэ ихэрлэж байсан байна.
Khovdnews.mn