Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХОВД: Отроор яваа малчдаа эргэжээ



Ховд аймгийн Чандмань сумын ИТХ, ЗДТГ-ын ажлын багалсынотор нүүдэл хийж буй малчдаа эргэж,тусламж дэмжлэг үзүүлжээ. Тодруулбал,2023 оны нэгдүгээр сарын 4-9-нийөдөр Говь-алтай аймгийн Тонхил сум, Ховд аймгийн Зэрэг, Дарви, Цэцэг Мөст, Алтай суманд отор нүүдлээр өвөлжиж байгаа малчидтай уулзаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр ньтанилцсан байна.

Отрын малчдаа эргэх үеэр тэдэнд төрийн зарим үйлчилгээг үзүүлж, санал хүсэлтийг сонсож, хүн эмнэлэг болон мал эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлжээ. Тус сумын 6 багийн 43 өрхийн 51.6 мянган толгой малотроорөвөлжиж байна.Эдгээр малчин өрх нутгаасаа гараад хамгийн холдоо 400 гаруй км газрыг туулж явна.  Оторчдод шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлж,хүндрэл бэрхшээл гарсан тохиолдолд сум, багт уламжилж, зөвлөгөө өгч, малчдын эрүүл мэндийн болон мал эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг шуурхай үзүүлж байх санал хүсэлтийгхолбогдох сум, байгууллагадуламжилжээ. Сумын удирдлагуудалсын отор нүүдэл хийж, бусад аймаг, сумын нутагтөвөлжиж буй оторчдоо эргэх ажлыг жил бүр зохион байгуулж байгаа аж. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ