Тус аймгийн нийт таван сумын 189 өрхийн 176,6 мянган мал отроор өвөлжих санал ирүүлээд байна. Тухайлбал, Архангай аймагт Их-Уул, Тосонцэнгэл, Отгон, Шилүүстэй, Түдэвтэй зэрэг сумын 75 суурийн 80,0 мянган мал. Баянхонгор аймагт Их-Уул, Отгон, Шилүүстэй зэрэг сумын 30 суурийн 45,0 мянган мал, Хөвсгөл аймагт Их-Уул, Тосонцэнгэл зэрэг сумдаас 84 өрхийн 51,6 мянган малыг отроор өвөлжүүлэх саналыг малчдаас ирүүлээд буй. Харин өөрийн аймаг буюу Багахайрханы отрын бүс нутагт Цэцэн-уул, Эрдэнэхайрхан, Алдархаан, Завханмандал, Сонгино, Яруу, Дөрвөлжин, Ургамал гээд говийн бүсийн найман сумын 20,4 мянган толгой мал өвөлжих хүсэлтээ ирүүлжээ.
Мөн хилийн зурвас газарт Баянтэс сумаас 40 өрхийн 18657 толгой мал өвөлжих судалгаа гарсан байна. Өнөөдрийн байдлаар дээрх санал, судалгаанд үндэслээд зэргэлдээх аймгууд руу отор нүүдэл хийх тухай аймгийн Засаг даргын албан тоотыг Архангай, Хөвсгөл, Баянхонгор аймаг руу хүргүүлсэн байгаа. Отроор явах малчдын хүн амын нарийвчилсан судалгааг мөн авч байгаа. Тухайлбал, жирэмсэн болон, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгааг нарийвчлан гаргаж байна. Ингэснээр отроор яваа малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэх боломж бүрдэх юм гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.