Энэ жил Ховд аймгийн 1543 өрхийн 954.8 мянган толгой мал отроор өвөлжих тооцоо гарсан байна. Үүний 139.4 мянга нь бод, 815.3 мянга нь бог мал аж.
Үүнээс өөр аймгийн нутагт нийт 29 өрхийн 19.9 мянган мал, тусгай хэрэгцээний отрын бүс нутагт 44 өрхийн 28.7 мянган мал отроор өвөлжих юм.
Мөн хилийн зурвас бүс нутагт 113 өрхийн 113.2 мянган мал, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 1159 өрхийн 665.5 мянган мал отроор өвөлжих төлөвтэй байна.