Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Цэрэгт явахаас татгалзсан буриад залуус гурван улсыг дамжин БНСУ-ын Инчон хотод иржээ


В.М нь өдгөө 23 настай бөгөөд шинэ оныг гэр бүлээсээ тусдаа анх удаа Инчоны нисэх буудал дээр гаргаж байгаа тухайгаа БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хуваалцжээ. Тэрээр шинэ оны баяраар өөртөө таван мянган воноор кофе худалдан авсан ба халаасанд нь маш бага мөнгө үлдсэн тухайгаа ч мөн хэлсэн байна. Учир нь тэрээр БНСУ-д ирэхээсээ өмнө гурван орон дамжсан учраас ийм нөхцөл байдалд хүрчээ.
Тодруулбал, В.М цэрэг татлагын мэдэгдэл хүлээн авснаасаа хойш хэдхэн цагийн дараа буюу 9-р сарын 24-ний шөнө найзуудтайгаа нийлэн эх орноосоо зугтжээ. Тэрээр “Эх орон руу минь хэн нэгэн дайрч орсон бол би мэдээж хайртай бүхнээ хамгаалахын төлөө дайтна. Би нэг жил цэрэгт алба хаасан хүн. Гэхдээ ОХУ-д болж байгаа нөхцөл байдал бол эсрэгээрээ” гэсэн байна.
Тэд Монголын хил давж, Улаанбаатараас Филиппиний нийслэл Манила хотыг зорьсон байна. Тэнд хэсэг хугацааг өнгөрүүлсний эцэст ийнхүү БНСУ-д найдвар тээн ирснээ хэлжээ. Тэрээр БНСУ-д таньдаг хүн байхгүй ч ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн орон гэж боддогоо хэлж, “БНСУ-ын өмнөх ерөнхийлөгч авлигын хэргээс болоод шоронд хоригдсон гэдгийг сонсоод би их гайхсан. Учир нь ОХУ-д тийм юм болохгүй шүү дээ” гэсэн байна.
Гэвч тэрээр БНСУ-д дүрвэгчийн статустайгаар нэвтрэх гэсэн боловч одоогоор хүлээж аваагүй байна. В.М-ийн хамт таван залуу Инчоны нисэх буудал дээр яг ижил нөхцөл байдалд орсон байгааг ийнхүү БНСУ -ын хэвлэлүүд мэдээлж байна.
SOURCE: KOREA TIMES
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ