Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АМИА ХОРЛОСОН ГЭХ БАЙЛДАГЧИЙН ЭГЧ: Дүү минь амиа алдахаасаа өмнө аавтайгаа утсаар яриад “Санаа зоволтгүй, сайн байгаа” гэж хэлсэн. Бид дүүгээ бусдад хорлогдсон гэж хардаж байгаа


Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар ангийн байлдагч өөрийгөө боомилж, амиа хорлосон гэх хэрэг өчигдөр гарсан. Тодруулбал, 19 настай байлдагч Б.С нь малд явж байгаад модноос өөрийгөө боомилж, амиа хорлосон байсан гэдгийг албаны эх сурвалжууд мэдээлсэн юм. Энэ хэргийн талаар талийгаач байлдагчийн эгчээс тодрууллаа.
-Харамсалтай хэрэг гарчээ. Гүн эмгэнэл илэрхийлье. Ар гэрийнхэн нь Увс аймагт очсон байгаа юу? 
         -Маш харамсалтай, гэнэтийн хэрэг боллоо. Цэрэг явсан дүү минь бурхан болж, бидэнд итгэмээргүй мэдээ ирсэн. Бид Хөвсгөл аймгаас дөнгөж сая Увс аймагт ирлээ. Одоо дүүгийнхээ алба хааж байсан цэргийн анги руу хөдлөх гэж байна. 
-Талийгаачийг модноос өөрийгөө боомилж, амиа хорлосон гэж мэдээлсэн. Гэрийнхэнтэйгээ хамгийн сүүлд хэзээ ярьсан бэ?
      -Дүү минь надтай хамгийн сүүлд есдүгээр сарын 28-ны 16:00 цагийн үед ярьсан. Ингэж ярихдаа "Малынхаа суурин дээр ирчихсэн байна. Би сайн байгаа, санаа зовох зүйлгүй" гэж байсан. Ер нь цоглог, хэвийн байсан. Тэгээд тэр шөнө буюу 00:40-01:15 цагийн хооронд аав руу тав, зургаа удаа залгаж байгаад утсаар ярьсан байсан. Гэхдээ аавтай онц, чухал зүйл яриагүй юм билээ. Зүгээр мэнд мэдээдл сайн байгаа тухайгаа хальт яриад салгасан гэсэн. Тэгээд 16 минутын дараа дүүгийн залгасан дугаараас нь аав руу дахиж залгасан гэсэн.Согтуу хүн “Байна уу, байна уу” гэж байгаад тасалчихсан гэж аав хэлсэн. Тэгэхээр дүү минь бурхан болдог шөнөө хүмүүстэй хамт байсан гэдэг нь тодорхой байгаа. Бид дүүгээ бусдын гарт амиа алдсан гэж хардаж байгаа. Манай дүү амиа хорлох хүн биш. Амиа хорлох шалтгаан байгаагүй гэж бодож байна. Дүүг минь амиа хорлочихсон байна гэх мэдээлэл гарч байгаа. Би үүнд итгэж чадахгүй байна. Итгэхийг ч хүсэхгүй байна. Үнэнийг заавал тогтоож олох болно. 
-Хэргийн талаар та бүхэнд хэзээ мэдэгдсэн бэ? 
     -Бидэнд анх "Дүүгийн чинь биеийн байдал муу байна" гэж ангиас нь залгаж хэлсэн. Бид мэдээ авсан даруйдаа гэрээсээ гарч, замын унаанд дайгдаад Увс аймагт ирлээ. Хэргийн газар очиж үзээгүй, дарга нартай нь уулзаагүй учир нарийн мэдээлэл өгч чадахгүй байна. Цогцсыг хаана хадгалж байгааг мэдэхгүй, задлан шинжилгээ хийсэн байж магадгүй. 
-Талийгаач хэдүүлээ амьдардаг байсан бэ. Хэзээ цэрэгт явсан бэ?
     -Дүү минь аав, эгчтэйгээ амьдардаг байсан. Ээж минь хоёр жилийн өмнө бурхан болсон. Дүү минь их даруухан, зөөлөн сэтгэлтэй хүүхэд. Өөрөө цэрэгт явна гэж ярьдаг, цэрэгт дуртай болохоор нь бид явуулчихсан юм. Тэр үед ийм зүйл болно гэж бодоогүй. Үнэхээр харамсалтай байна. Гэр бүлийнхэнд нь ямар ч асуудал байгаагүй. Бас найз охингүй байсан. Хэрвээ амиа хорлосон гэж бодоход, цэргийн дарга нарын дарамт шахалт байсан байж магадгүй. Хүний утас гуйж ярьдаг байсан дүү минь бидэнд энэ тухайгаа хэлж чадахгүй шүү дээ.
https://ergelt.mn/news/72/single/25642
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ