Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Улсын онцлох хүүхдүүдийг шалгаруулж Монгол улсын Ерөнхий сайдын нэрэмжит шагналаар шагнадаг уламжлалтай.
Тэгвэл Монгол улсын 2022 оны онцлох хүүхдээр Өмнөговь аймгийн Гуравдугаар сургуулийн 8-р ангийн сурагч М.Урангоо шалгарчээ.
Тэрбээр АНЭУ-ын Абу Даби хотноо болсон Жюү Жицү спортын өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс охидын -40кг ангилалд мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн юм.