Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөдөлмөр хөнгөвчилсөн шинэлэг багаж хэрэгсэл дутагдалтай байдаг



Орон нутгийн хөгжлийг дэмжих "Нутгийн хишиг" дэдхөтөлбөрийн хүрээнд иргэдээ адил тэгш ажил хөдөлмөр эрхэлж,өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд чиглэсэнажлыг хийжхэрэгжүүлсээр байна. Тус хөтөлбөрт хамрагдсанДаланзадгад сумын 6-р багийн иргэн, модон үйлдвэрлэл эрхлэгчС.Пүрэвдоржтой уулзлаа. 

- Та өрхийн үйлдвэрлэлээ хэдэн оноос эхэлсэн бэ?
-2008 оноосодоог хүртэл тасралтгүй хийж байна. Модон үйлдвэрлэл, тэр дундаа монгол гэрийн тооно хаалга, бүх төрлийн тавилгыг голчлон үйлдвэрлэдэг.

- Хөрөнгийн эх үүсвэрээ хэрхэн шийдэв? Бизнесээ эхлэхдээ орон нутгийн дэмжлэг туслалцаа авч байв уу?
- Үйлдвэрлэлээ анх эхлүүлэхдээхүүхдүүдийнхээ дэмжлэгээр өөрийн үйлдвэрийн байртай болж,бүх төрлийн багаж тоног төхөөрөмжөө авч байлаа.

- Одоогоор хэдэн хүнтэй ажиллаж байна?
-Саяхнаас хүүхдүүд тусалж эхлээд байна. Их тустай амар болсон. Энэхүү гэрийн мод үйлдвэрлэлээ хүмүүс монгол гэрээ барихаа болих хүртэл хийсээр л байна гэж боддог.

- Өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд тулгамдаж байгаа асуудал юу байна?
- Хувиараа үйлдвэрлэл эрхлэхэд түүхий эд татан авалт, багаж хэрэгслийн дутагдалтай байдал гээд олон хүндрэл гарах нь элбэг. Гэрийн модыг зөвхөн хуурай модоор хийх тул хот явж хатаалганы банз байнга татна. Түүнийгээ нар салхинд эгшээлгүй, цас, бороонд норголгүй зориулалтын байр саванд хадгалах шаардлагатай болно гээд ажлын байрны асуудлаа яаралтай шийдэж байлаа.
Нэг үеэ бодоход харьцангүй бололцооны түвшинд хүрсэн ч багажтехникийн элэгдэл хорогдол, хөдөлмөр хөнгөвчилсөн шинэлэг багаж хэрэгсэл дутагдалтай байдаг. Багаж сайтай л бол юуг ч чанартай сайн хийнэ шүү дээ. Цар тахлын улмаас түүхий эдийн үнэ өсөж, ашиг гэх зүйлгүй болсон нь хэрэглээний зарим багаж авах, сэлбэхэд нэн хүндрэлтэй болж ирсэн. Өмнө нь 1 куб банз 500 мянгад авдаг байсан бол одоо 1,5 сая төгрөгөөр татах жишээтэй.

- Бараа материалын үнэ өсөхөөр үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж таарах нь. Борлуулалт хэр байна вэ?
- Миний хувьд багахаан л үнэ нэмсэн. Ерөнхийдөө зах зээлийн байдал хаана хаанаа хүндхэн болсон. Урьдынхыг бодвол иргэдийн худалдан авах чадвар эрс буурсан.

- Жилд хэдэн гэрийн мод хийдэг вэ?
- Гэрийн мод улирлын чанартай. Гэрийн хаалга тоононы захиалга тун бага. Өвлийн улиралд бол гэрийн модон тавилга, болон бусад модон эдлэлийн захиалгаа хийдэг. Жилд 30-40 хаалга, тооно хийдэг байсан чинь энэ жил 15 хүрэхгүйг хийж байна шүү дээ. Энэ нь иргэдийн худалдан авах чадвар тааруу байгааг л харуулж байгаа байх.

- Орон нутгаас тун цагаа олсон дэмжлэгийг иргэдэдээ олгож дээ?
- Тийм шүү. Сэтгэл их өндөр байна. Түүхий эдийн үнэ ханш өсөжбүтээгдэхүүн үйлдвэрлэхэдхүндрэл учруулж байгааэнэ үед том дэмжлэг боллоо. Төслийн санхүүжилтээ аваадтүүхий эд, материалхудалдан авахад зориулнагэжтөлөвлөж байгаа. Сум орон нутгийн удирдлагууддаа баярлалаа. Надаас гадна өрхийн бизнес эрхэлж байгаа олон хүмүүст дэмжлэг өгч байгаа юм билээ. Үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн, ажлын байр нэмэгдүүлж ач тусыг нь барина гэж бодож сууна.



скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ