Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас залуучуудын гарааны бизнесийг дэмжих “Старт-Ап” хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлдэг. Энэ жилийн анхны шалгаруулалтыг “Хөгжлийн шийдэл” төрийн бус байгууллагатай хамтран энэ сарын 14-18-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Хөтөлбөрт 15-34 насны залуусаас бүрдсэн 18 баг оролцож, орон нутгийн онцлогийг тодорхойлсон шинэ технологи, инновац бүхий төсөл өгснөөс барилгын материалын үйлдвэрлэл, аялал жуулчлал, ноос ноолуурын цэвэрлэгээ, модон эдлэлийн үйлдвэрлэл, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр зургаан төслийг шалгаруулсан байна.
Шалгарсан багууд дараагийн шатанд өрсөлдөх бөгөөд шилдгээр шалгарсан нэг баг10 сая төгрөгийн буцалтгүй дэмжлэг авах бол хоёр багт улсын уралдаанд оролцох эрхийголгох аж.