Өмнөговь /МОНЦАМЭ/ Даланзадгад суманд2022 оны 12 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэдхурдан тэмээ шалгаруулах уралдаан, Тэмээчдийн зөвлөгөөн болно.
Монгол Улсад төдийгүй дэлхийд алдартай Галбын улаан, Ханын хэцийн хүрэн үүлдрийн хоёр бөхт тэмээний өлгий нутагбол Өмнөговь аймагбилээ.Тэмээний баярыг1997 оноос эхлэн сумдад зохион байгуулж эхэлсэнбөгөөдцар хүрээ нь өргөжсөөр өнөөдөр дэлхийд данстай аялал жуулчлалын томоохон эвент үйл ажиллагаа болон өргөжжээ.
Дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээн сүргийг өсгөнхамгаалах, уламжлалт тэмээн соёлыг дэлгэрүүлэх, тэмээчдийн хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах ажлыг төр болон төрийн бус байгууллагуудхамтран Өмнөговь аймагт зохион байгуулсаар ирсэн юм.
ТухайлбалӨмнөговь аймагт "Монгол тэмээ-999" үйл ажиллагааг 2016 ондамжилттай зохион байгуулж, 1132 тэмээг 15 километр зайд уралдуулан, 1108 тэмээг барианд оруулснаар дэлхийн дээд амжилт тогтоон Гиннесийн номд бүртгүүлсэн түүхтэй.
Мөн дэлхийн хэмжээний хурал чуулганд идэвхтэй оролцожМонгол Улс Азийн Тэмээн уралдааны холбоо болон Олон улсын Тэмээнуралдааныхолбоог үүсгэн байгуулагч орны нэг болжчадсан билээ."Улсын аварга шалгаруулах хурдан тэмээний уралдаан"-ыг2019 онд анх удааӨмнөговь аймагтзохион байгуулжбайсан бөгөөд2021 онд "Тэмээний уралдаан-2021" наадмыг мөнӨмнөговь аймагт 2 дахь удаагаа зохион байгуулсан. Энэ удаагийн Улсынаварга шалгаруулахуралдааныг Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Тэмээн соёл уралдааны холбоотой хамтраннээлттэйзохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
https://montsame.mn/mn/read/309245