Арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 12:00 цагийн орчимд Ховд аймгийн Булган сумын чиглэлд зорчиж явсан хоёр зорчигчтой суудлын автомашин эвдэрч, жолооч А нь тусламж гуйхаар яваад сураггүй алга болжээ.
Сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын газарт 30-ны өдрийн 12:05 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан малчин А /23 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
Харин Хилийн цэргийн 0130 дугаар ангийн заставын хилийн харуулууд тухайн иргэний цогцсыг олсон байна. Тус сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.