Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын төвд байрлалтай “Ховд голын гүүр” гэдэг газар иргэн 25 настай, эрэгтэй А энэ сарын 12-ны өдрийн 14:00 цагийн орчимд загасанд яваад сураггүй болжээ.
Энэ тухай дуудлагыг онцгой байдлын байгууллага энэ сарын 13-ны өдрийн 06:07 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги болон сумын Цагдаагийн хэсгийн алба хаагч, ар гэрийн хүмүүс сураггүй болсон иргэн А-г эрэн хайх ажиллагааг 13-ны өдрийн 07:00 цагаас зохион байгуулж байгаа ба өчигдөр Ховд голын 5 метрийн метрийн гүнд 12 удаа шумбажээ.
Мөн сумын төвөөс “Шар нуур” гэдэг газар хүртэл 18 км-т явганаар болон завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон байна.
Харин өнөөдөр өглөөний 07:00 цагаас эрэн хайх ажлыг дахин эхлүүлсэн ажээ.