Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Булган аймагт гурван хүн сураггүй алга болжээ


Ачааны машинтай зорчиж явсан гурван хүн сураггүй алга болжээ. Тодруулбал, Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн Харлагийн голын-Адаг гэдэг газар аймгийн төвөөс зүүн хойд зүгт 134 км, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км/, Хялганат тосгоноос баруун зүгт 35 км портер загварын ачааны автомашинтай зорчиж явсан гурван хүн дөрөвдүгээр сарын 9-ны өдрөөс сураггүй болсон бөгөөд Сэлэнгэ мөрөнд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан байна.

    Тавдугаар сарын 4-ний өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид гурван иргэнийг Хангал сумын дөрөвдүгээр багийн Хялгантын гүүр гэдэг газраас Сэлэнгэ сумын дөрөвдүгээр багийн Цагаан хөтөл гэдэг газар хүртэл 70 км-т завиар,  мөн  Харлагын голын адаг гэдэг газраас хоёр км-ын тойрогт есөн метрийн гүнд 13 удаа шумбалт хийж  эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. Тавдугаар сарын 05-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

https://ergelt.mn/news/123/single/20793
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ