Сэлэнгэ аймгийн хэмжээнд "Илүүдэл жингүй-эртэч Сэлэнгэчүүд" сарын аян амжилттай өрнөж байна. Өнөөдөр өглөөний байдлаар аймгийн Биеийн тамир спортын газрын спорт заал, Усан спорт сургалтын төв, Алтанбулаг, Баруунбүрэн, Баянгол, Ерөө, Мандал, Сайхан, Цагааннуур сумын спорт цогцолборт нийт 281 иргэн нэгдсэн байна.
Энэхүү "Илүүдэл жингүй-эртэч Сэлэнгэчүүд" сарын аяны хүрээнд аймгийн Усан спорт сургалтын төв өглөөний 07.00-08.30, өдөр 11.16-12.16 цагийн хооронд иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ.