Сүхбаатар аймгийн усан спорт сургалтын төв гурван сарын турш өглөөний 06:30- 07:30 цагийн хооронд иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ. Энэ үеэр иргэдэд мэргэжлийн багш нар заавар зөвлөгөө өгөх аж.
Харин төвийн бассейнаар үйлчлүүлэх иргэд зохих шинжилгээнүүдийг өгсөн байх шаардлагатай байна. Мөн бага насны хүүхдийг харгалзах том хүнгүйгээр ирүүлэхгүй байхыг анхааруулав. "Илүүдэл жингүй - Эртэч Монгол" аяныг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дээрх шийдвэрийг аймгийн БТСГ-аас гаргажээ.
Сүхбаатар аймаг усан бассейнаа гурван сарын турш 06:30-07:30 хооронд үнэгүй болгожээ |