Сэлэнгэ аймгийн Мандал сумын“Тарни”8 дугаар багийн малчин С.Гомбыг Монголын Мал аж ахуйн академиасЖуух бичиг,Хүндэт профессор цол тэмдгээр шагнажээ. Уг шагналыг “Тарни”8 дугаар багийн Засаг дарга Н.Батбаяр,Мандал сумын ЗДТГ-ын мал эмнэлгийн улсын байцаагч Б.Батзориг нар гардуулан өгсөн байна.
Монгол Улсын хэмжээнд мал аж ахуйн профессор цолыг анх 52 жилийн өмнө Булган аймгийн Хөдөлмөрийн баатар хоньчин З.Очир, Ховд аймгийн Дарви сумын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт малчин С.Цогтгэрэл нар хүртжээ. Улмаар 2005 онд Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Монгол Улсын зууны манлай уяач, гавъяат малчин,хөдөлмөрийн баатар Д.Даваахүү хүртсэн байна. Энэ цагаасхойш 100 гаруй малчин, малзүйч эмч нар тус цолыг хүртжээ.