Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сүүлийн 10 жилд Хятадын хот, суурин газарт ажил эрхлэлт 94.86 саяар нэмэгджээ


Үндэсний статистикийн товчооноос 10-нд гаргасан ХКН-ын XVIII их хурлаас хойших эдийн засаг, нийгмийн хөгжлийн ололт амжилтын талаарх цуврал тайлангаас үзвэл Хятадад хотын ажил эрхлэлтийн нийт ажилтны тоо 467.73 саяд хүрч, 2012 оныхоос 94.86 саяар нэмэгдсэн байна. Гол бүлгүүдийн ажил эрхлэлтийн баталгаа хүчтэй байгааг тайлан харуулж байна. 2012-2021 онд цагаач ажилчдын нийт тоо 262.61 сая байсан бол 292.51 сая болж нэмэгдсэн нь цагаагч ажилчдын ажил эрхлэлтийн хэмжээ тогтвортой өссөн байгааг харуулжээ. Хүндрэлтэй байгаа бүлгүүдийн хувьд цаашид ч ажил эрхлэлтийн дэмжлэгийн бодлогын хэрэгжилтийг бэхжүүлэх болно. 2012 оноос хойш жил бүр дунджаар 5.5 сая гаруй ажилгүйчүүд дахин ажилд орж, 1.7 сая гаруй ядуу буурай иргэд хэрэгцээтэй ажил хөдөлмөр эрхэлж, 50 мянга орчим ажилгүй өрхийн хамгийн багадаа нэг гэр бүлийн гишүүн нь ажлын байртай болсон байна.

 

Үйлчилгээний салбарын хөгжил ажил эрхлэлтийн хэрэгцээг нэмэгдүүлж,шинэ ажлын байр бий болгосон. 2021 онд Хятадын нэгдүгээр,хоёрдугаар,гуравдугаар салбарт ажил эрхэлдэг хүмүүсийн тоо тус бүр 170.72 сая, 217.12 сая, 358.68 сая байсан бол 22.9 хувь, 29.1 хувь, 48 хувийг тус тус эзэлжээ. Тэдний дунд нэгдүгээр, хоёрдугаар салбарт үйлчилж байгаа хүний тооны эзлэх хувь 2012 онтой харьцуулахад 10.6 ба 1.3 хувиар тус тус буурч, үйлчилгээний салбарын эзлэх хувь 11.9 хувиар өссөн байна. Ажил эрхэлдэг ажилтнуудын боловсролын хэв чанар эрс дээшилсэн байна. 2020 онд бага сургууль,дунд сургуулийн боловсролын түвшинтэй ажил эрхэлдэг хүний тоо 18.7 хувь, 41.7 хувийг эзэлж, 2012 оны байдалтай харьцуулахад тус тус 2.3 ба 6.6 хувиар буурсан. Ахлах сургууль, коллежийн дипломтой буюу түүнээс дээш боловсролтой хүмүүсийн тоо 17.5 хувь, 22.2 хувьд хүрч, тус тус 0.4 болон 8.5 хувиар тус тус өссөн байна. Ажил эрхэлдэг хүмүүсийн боловсрол хүртсэн жилийн тоо (дундаж тоо)2012 оны 9.7 жилээс 2020 онд 10.4 жил болж нэмэгджээ.

 

Хөдөлмөр эрхлэлтийн аюулгүй байдал аажмаар бэхжиж байна. 2021 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд хотын ажилчдын тэтгэврийн даатгалд хамрагдсан хүний тоо 480.74 сая байсан нь 2012 оны жилийн эцсийн байдлаас 176.47 сая нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Ажилчдын эрүүл мэндийн үндсэн даатгалд хамрагдсан хүний тоо 354.31 сая байсан нь 89.45 сая нэмэгдсэн байна. Ажилгүйдлийн даатгалд хамрагдсан хүний тоо 229.58 сая байсан нь 77.33 сая нэмэгджээ. Ажилтай холбоотой гэмтлийн даатгалд хамрагдсан хүний тоо 282.87 сая байсан нь 92.77 сая хүн нэмэгдэв. Жирэмсний болон амаржсаны тэтгэмжид хамрагдсан хүний тоо 237.52 сая байсан нь 83.23 саяар нэмэгджээ.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ