Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АРХАНГАЙ: Ажил идэвхтэй хайж байгаа иргэдийн 47.3 хувь нь эмэгтэйчүүд байна



Аймгийн хэмжээнд 8дугаар сарын 1-ний байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 1189 ажилгүй хүн байгаагийн 562 (47.3%) нь эмэгтэйчүүд байна. Өнгөрсөн оны мөн үеийнхээс бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 2.6 дахин ихээр өссөн байна.
Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 98.9 хувь нь боловсролтой иргэд байгаа ба 204 нь дээд, 41 нь тусгай дунд болон мэргэжлийн анхан шатны, 880 нь бүрэн болон бүрэн бус дунд, 51 нь бага боловсролтой хүмүүс байна. 7 дугаар сард 224 хүн ажил идэвхтэй хайхаа больж, 102 хүн ажилд зуучлуулан оржээ. 
Эхний хагас жилийн байдлаар шинэ ажлын байранд 331 иргэн ажилд зуучлагдсанаас боловсруулах үйлдвэрт 35, барилгын салбарт 12, хөдөө аж ахуйн салбарт 98, төрийн байгууллагад 102, 84 иргэн бусад эдийн засгийнүйл ажиллагааны салбарт  ажилд орсон байна. Хотонт 71, Эрдэнэбулган сум51, Их тамир, Булган, Өлзийт, Өндөр-Улаан, Цэнхэр, Эрдэнэмандал, Чулуут, Тариат, Хангай сумд 6-35 шинэ ажлын байрыг бий болгожээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ