Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХӨВСГӨЛ: Тандалт судалгааны баг Хөвсгөлд ажиллаж байна

Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээний зураглал, аргачлал, арга зүй боловсруулах ажлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын тандалт судалгааны баг Хөвсгөл аймагт ажиллаж байна.  

Багийн гишүүд Мөрөн сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эцэг, эхчүүдийн төлөөлөлтэй бүлгийн уулзалт хийж, хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хэрэгцээ, шаардлагын талаар ярилцлаа.

Энэ үеэр эцэг эхчүүд, сургуулийн орчинд хичээллэх секц, дугуйланг өргөжүүлэх, зуны хугацаанд хүүхдийн хөгжлийг дэмжсэн үйлчилгээг нэмэгдүүлэх, хүүхдийн зусланг ажиллуулах, кино театр, усан бассейнтай болох, сургуулиудыг өөрийн гэсэн хүүхдийн автобустай болгох, багшийн ёс зүйг сайжруулах шаардлагатай байна.
Мөн үе тэнгийнхний дээрэлхэлт, дарамт хүчирхийллийг таслан зогсоох, спорт заалуудыг хүүхдэд нээлттэй байлгах, хүүхдийг хамран сургах тойргоор нь сургуульд тэгш хамруулдаг байх зэрэг олон асуудлыг хөндөж байлаа. Цаашид Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас эцэг, эх, хүүхдийг нээлттэй сонсдог цагийг хүүхдийн эрхийн асуудлаар сар бүр хийж ажиллахаар тогтлоо.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ