Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДОРНОГОВЬ: Иргэдийн цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа


“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголын Зүүний хүчний холбооноос Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт байрлах Иргэдийн цэцэрлэгт хүрээлэнд  1000 мод тарилаа. Албаныхан нийт 2000 ширхэг суулгацыг бэлэглэсэн бөгөөд цаашид  Дорноговь аймагт 150000 мод тарихаар төлөвлөсөн байна.Мод тарих ажилд  аймгийн Засаг даргын орлогч Г.Март, Зүүний хүчний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.БатбаярДорноговь аймгийн Зүүний Хүчний Холбооны тэргүүн Б.Зоригтбаатар нар оролцлоо.
Дорноговь аймгийн ИТХ-аас орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ногоон байгууламж нэмэгдүүлэх зорилгоор “Иргэдийн цэцэрлэгт хүрээлэн”-г 2015 онд байгуулж байсан бөгөөд жил бүр мод тарьснаар эдүгээ улиас, хайлаас зэрэг говь нутагт ургахад тохиромжтой төгөл буй болоод байгаа юм. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ